Search This Blog

math is my favourite subject

math is my favourite subject

Thursday, April 22, 2010

kembrijiin hutulburuur.....

Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх анхны
төрийн өмчит сургууль нээлтээ хийлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэх төрийн өмчийн анхны сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Үйл ажиллагааг нээж байгаа энэхүү сургууль нь Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн анхны лаборатори сургууль болж байна.
Энэ сургууль нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургууль байна. Мөн түүнчлэн энэхүү сургууль нь дараагийн ээлжинд байгуулах Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн сургуульд ажиллах багш, удирдах ажилтнуудыг бэлтгэдэг багшийн сургалтын төв байна. Ийм тусгай зорилго бүхий лабаротори сургуулийг байгуулж байгаагийн тухайд олон хүүхдийг энэ сургуульд хамруулах зорилтыг тавиагүй бөгөөд энэ оны 9 сарын 1-нээс хөтөлбөр, элсэлтийн шаардлагыг хангаж байгаа 15-16 насны 1 ангидаа 20 хүүхэд бүхий 2 бүлгийн 40 хүүхэдтэйгээр энэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэх Төрийн өмчийн анхны сургууль нь 2010 оны 9 дүгээр сарын 1-нээс сургалтын үндсэн үйл ажилагаагаа эхлүүлэх бөгөөд энэ 3 дугаар 25-ны өдрөөс эхлэн тус сургуульд ажиллах монгол багш нарын Англи хэлний сургалтыг эхлүүлж байна. Энэ 4 дүгээр сараас тус сургуулийн сурагчдын Англи хэлний сургалтыг эхлүүлнэ.
Улмаар ойрын жилүүдэд Улаабаатар хотод нийт 3, дунд хугацаанд Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймагт нийт 9, цаашдаа улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийг оролцуулсан 30 лаборатори сургуулийг байгуулахаар төлөвлөж байна.
Энэ нээлтийн үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн сургалтын хөтөлбөртэй хослуулан шинэчлэн боловсронгуй болгох, манай ард түмний хүүхдүүд Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөртэй сургуульд элсэн суралцаж, олон улсын түвшний ерөнхий боловсрол эзэмших адил тэгш боломжийг өргөжүүлэх, монгол хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд дэлхийд нэр хүндтэй Кембриж, Харвард, Оксфорд гэх мэтийн өндөр зэрэглэлийн их дээд сургуулиудад шууд элсэн орох, улмаар дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүний нөөцийн чадавхийг өргөжүүлэх зорилтыг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлснийг илтгэсэн нээлт болж байна.
Энэхүү зорилт нь өргөн хүрээний асуудлуудыг хамарсан, багагүй цаг хугацаа шаардсан, суурь бодлогын шинэчлэлийн ажил бөгөөд энэ хавраас эхлэн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан боловсронгуй болгон шинэчлэх ажлыг ажлыг эхлүүлнэ.

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэх төрийн өмчийн анхны сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар тус сургуульд ажиллах багш нарт баяр хүргэж, ажлын амжилт хYслээ.















No comments:

Post a Comment