Search This Blog

math is my favourite subject

math is my favourite subject

Thursday, April 29, 2010

delhiin top 15 aldartai zurag

Энэ бол Афганистан охины зураг. Үүнийг бидний сайн мэдэх National Geographic сувгийн зурагчин Steve McCurry авсан байна. Sharbat Sugar нэртэй энэ охин Афганистандах дүрвэгсдийн албан ёсны бус сургуульд сурдаг охидын нэг. Афганистан эмэгтэйчүүдийн зургыг авна гэдэг маш хэцүү байдаг ч Steve McCurry д охины зургыг авах ховор боломж тохиосон байна. Зургыг авах үед Sharbat 12 настай байсан бөгөөд дараа жил нь National Geographic н нүүр болжээ. Харин түүний хэн болох нь 1992 онд тогтоогдсон байна.


2. Omayra Sánchez [1985]
Зурагчин : Frank Fournier


1985 оны 11 сарын 14 нд Nevado del Ruiz (Колумб) галт уулын дэлбэрэлт болж 25,000 хүн амь насаа алдсан харамсалт хэрэг болж байсан . Харин тэдгээр хохирогчдын нэг бол Omayra Sánchez охин юм. Тэр үед охин 13 настай байсан бөгөөд усанд 3 хоног байсны дараа түүнийг амьсгал хураахын өмнөхөн авсан зураг юм байна. Зураг хэвлэгдэн гарсаны дараа олны зүгээс зурагчин болоод Колумбын засгийн газар охиныг амьсгал хураахаас нь өмнө авраагүй хэмээн буруушааж нилээд хэмжээний эсэргүүцэл гарсан байна.


3. Winston Churchill н хөрөг [1941]
Зурагчин : Yousuf Karsh


Канадын зурагчин Yousuf Karsh нь Winston Churchill г Оттавад ирэх үеэр нь энэ зургыг авжээ. Харин Churchill н хөрөг Karsh г олон улсад танигдахад хүргэсэн юм. Зураг түүхэндэх хамгийн шилдэг зурган хөрөг хэмээн нэрлэгдсэн ба Life сэтгүүлийн нүүрэнд тавигдаж байжээ.


4. Косова дүрвэгсдийн зовлон гачаал [1999]
Зурагчин : Carol Guzy


Энэ бол Косовагийн дүрвэгч 2 настай Agim Shala хүүг өвөө эмээ нь төмрөн өргөстэй торны наанаас Албанидах Арабын нэгдсэн эмират улсын цэргийн хуаранруу шилжүүлж байгаа үеийн зураг.

5. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүү хоол тараах газарлуу мөлхөж байгаа нь [1994]
Зурагчин : Kevin Carter



Энэ бол Судан өлсгөлөнгийн үеийн нөхцөл байдлыг харуулсан алдарт зураг бөгөөд “Pulitzer Prize” хэмээх шагналыг хүртсэн байна. Зургандээр байгаа хүү 1 километрийн цаана байгаа НҮБ н хоол тараах газарлуу мөлхөж байгаа юм. Харин хажуудах тас шувуу хүүг үхэхийг нь хүлээж байна.
Энэ зураг жинхэнэ дэлхийг гайхашруулсан юм. Хэн ч тэр хүүд юу тохиолдсоныг мэдэхгүй . Харин зургыг авсан зурагчин тэр даруйдаа тухайн газраас явсан ба удалгүй 3 сарын дараа сэтгэлийн хямралд өртсөний улмаас амиа хорложээ.

6. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах [1950]
Зурагчин : Elliott Erwitt


Зургандээр угаалтуурыг цагаан, өнгөт хэмээн хуваасан байна. Мэдээж хар арьстай залуу өнгөт гэсэн угаалтуурыг хэрэглэж байгаа нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг тодоор харуулжээ.


7. Шатаж буй лам – Өөрөөрөө тахил өргөж байгаа нь [1963]


1963 оны 6 сарын 11 ны өдөр Thich Quang Duc хэмээх Вьетнамын буддын лам Сайгон хэмээх хөл үймэн ихтэй хотын төв хэсэгт өөрийгөө шатааж, тухайн үеийн Өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан Католик Диэм дэглэмийн харгис дарангуйллыг эсэргүүцэж, ард олныг тэдний эсрэг тэмцэхийг уриалахыг оролдож байжээ.


8. Bliss [2000]
Зурагчин: Charles O’Rear


Дээдийн жаргал нэртэй энэ зураг Калифорнын Napa муждах нэгэн газрын зураг юм байна. Windows XP н нүүр хуудас болсон энэ зураг Luna нэртэйгээр Windows XP системд байдаг билээ. Харин O’Rear үүний төлбөрт 200 сая долларыг авсан байна.


9. The Triangle Shirtwaist н гал [1911]
Зурагчин : Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны ажилтан


The Triangle Shirtwaist компанид хатуу дүрэм байсан нь үйлдвэрийн ажилчидыг байшингаас гаргахгүй түгжих явдал байжээ. Ингэснээр тэдгээр ажилчид юм хулгайлахгүй, мөн ажлаас гарахгүй. Гэтэл үйлдвэр галд өртөхөд дотор нь байсан 146 хүн байшингаас гарч чадалгүй байсаар шатаж үхжээ. Тэдний ихэнх нь цагаачилж ирсэн эмэгтэйчүүд байсан байна.


10.Karl Max
Зурагчин : Мэдэгдэхгүй


Философич, улс төрийн эдийн засагч, онолч Karl Heinrich Marx Пруссээс гаралтай аж. Тэрээр амьдралынхаа турш олон зүйлийг хийж бүтээсэн ч тэрээр түүхийн шинжээч, Максизмын онолоороо олонд танигдсан юм.

Wednesday, April 28, 2010

1.Lego
Хүүхдийн Лэго хэмээх алдартай тоглоомыг MP3 тоглуулагч болгон хувиргасан байна. Үүнд хэсэг бүр нь MP3 тоглуулагчийн товчлуур нь болжээ. Хэмжээ нь жинхэнэ Лэго тоглоомноос бага зэрэг том юм байна.

hi all

2. Rubik’s Cube (Рубикын Куб)
Hee Yong ы зохиосон энэ MP3 тоглуулагчийг ажиллуулахын тулд та заавал тоглоомыг бүрэн дуусгасан байх ёстой. Мөн унтраахын тулд бас тоглоомыг бүрэн дуусгах хэрэгтэй. Ганц хөгжим сонсох гэж нилээд юм болох байгаа биз?

3. Cassette (Хуурцаг)
Энэ загвар бол хууцны хөгжим сонсох хэрэгсэлийг шинэ үеийн байдлаар хэрэглэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.


4. Суултуур
Toto Japan хэмээх компани автомат халаагч, угаагчтай электрон суултуурыг хийдэг бол тухайн суултуурдаа шинээр MP3 тоглуулагчийг нэмсэн байна. MP3 тоглуулагч нь тохиолдлын тоглуулагчтай, дахин тоглуулагчтай зэрэг хэрэглэх олон сонирхолтой функцтэй гэнэ.


5. Гүйлтийн гутал буюу кээт
MP3 тоглуулагчийг гүйлтийн гутланд суурилуулсан бөгөөд “Code M” гэж нэрлэжээ. Мэдээж гуталнаас чих хүртэл урт чихэвчтэй байна гэдэг байж боломгүй хэрэг. Тиймээс MP3 тоглуулагчиндаа Wireless суулгаснаар чихэвчиндээ шууд хөгжим хүлээн авах боломжтой болжээ. Гэхдээ та дуугаа солихын тулд заавал гуталныхаа үзүүрт хүрэх хэрэгтэй болно.


6. MP3 Загалмай
4 GB н багтаамжтай, загалмай хэлбэртэй MP3 тоглуулагч нь үнэхээр загвар сайтай болжээ.


7. Colorsonic
Colorsonic тоглуулагч нь тухайн гарч буй дууны хэмнэл, жанраар өнгөө өөрчилдөг. Мөн хэрэглэгчийн өөрийн тохируулгаар өнгөө өөрчилөх боломжтойгоос гадна таны өөрийн сэтгэл санааны байдлаар бас өнгө нь өөрөө өөрчилөгддөг гэнэ.


8. Icool үнэртэй тоглуулагч
Эдгээр тоглуулагчид нь шоколад, сарнай, лемон, гүзээлзгэнэ зэргээр үнэртдэг аж. Гайхалтай байгаа биз?


9. Дурлалт хосууд
Таны хайртай хүн та 2 өөр өөр дуу сонсдог ч нэг тоглуулагчтай байх боломжтой. 2 тусдаа аваад явсан ч болно. Түүнчлэн эдгээр зүрхийг нийлүүлээд сонссон ч нэг ижил эсвэл 2 талдаа 2 өөр дуу ч сонсох боломжтой юм байна. Хосууд бие биедээ бэлэглэвэл гайхалтай бэлэг болохоор байгаа биз?


Тэр эмэгтэй 94 настай. Тэгээд энэ юу нь гайхалтай байгаам, иргэд нь өндөр насладаг америкад түүний үеийнхэн зөндөө бүүр түүнээс ч өндөр настай олон хүн бий ш дээ...Тэр хоёр удаа гэрлэж зургаан хүүхэд өсгөсөн, дэлхийн хоёр дайныг туулж эдийн засгийн хоёр хямралыг давж гарсан ба 15 америкийн ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн. Тэр ганц бие ээж байж сувилагчаар ажиллаж байсан, концерт тоглолт зохион байгуулдаг, урлагийн жинхэнэ хорхойтон. Бас дөч гаруй ач зээтэй. Байдаг л түүх... өдий насалсан юм чинь ийм юм үзэж туулалгүй яадгийн, ийм урт насанд дөнгөж хоёрхон гэрлэсэн нь сонин гэж үү, эсвэл ийм олон ач зээтэй нь үү...

Үгүй ээ. Ямар нэгэн өвчин эмгэгт биш юмаа гэхэд насны доройтолд дарагдчихаад хэн нэгнээр асруулж эсвэл тэргэнцэр дээр түрүүлэн өдөр хоногийг өнгөрөөж ой ухаан нь муудсанаас дэргэдэх хүнээ залхтал нэг юмаа улиг болтол давтан асууж хольж хутган ярьж суудаг өөрийн үе тэнгийн үхэр хонь жилтнүүдээс ялгаатай нь тэр эмэгтэй энэ хавар коллеж төгсөж байгаа юм.

Mills коллежийн урлаг судлалын ангийн оюутан Hazel Soares ердөө сарын дараа л дипломаа авна. Ахлах сургууль төгсөөд 78 жилийн дараа коллежид сурч төгсөнө гэдэг гайхалтай биш гэж үү...

San Francisco Chronicle сонины 2010 оны 4 -р сарын 23-ны дугаар. Оюутан бүсгүй Египетийн урлагийн түүхийн хичээл дээр

Түүний гарт үргэлж ном харагддаг, байнга дуурь, симфони балет үзэж байдаг юм гэж хүү 59 настай Matt Soares ярьжээ. Гэхдээ тэр дэлхийн хамгийн өндөр настай коллежийн төгсөгч биш гэнээ. 95 настайдаа Канадын Fort Hays State University-г 2007 онд төгссөн Nola Ochs (за эр эмийг нь мэдсэнгүй, хи ши-г нь бичээгүй байна, гэхдээ адтай урт насалдгаар нь бодвол эмээ л байх даа) Гиенисийн номонд бичигдсэн юм байна.

Хэдийгээр ийм насанд сургуульд сурч мэргэжил эзэмшинэ гэдэг гайхамшигтай боловч энэ нь түүнийг үнэгүй сургана гэсэн үг биш, тэрээр коллежийн төлбөрөө хоёрдахь нөхрийнхөө Дэлхийн хоёрдугаар дайнд оролцогчийн тэтгэврээр төлжээ. 1915 оны 6 сарын 21-нд ( америкчууд яг төрсөн өдрөө хүрэхээр л насаа нэмдгийн, бараг 95 хүрчихсэн байгааз) Сан Францискогийн ойролцоох Ричмонд хотод төрсөн Hazel багаасаа урлаг, уран зураг, эртний урлагийн түүхийг сонирхож ирсэн бөгөөд Сан Францискогийн Азийн модерн урлагийн ба Гоулдэн Гэйт Парк дахь De Young музейнүүд, Оакланд хот дахь Калифорнийн музейн гишүүн бөгөөд ивээн тэтгэгч юм.

2005 онд Милс коллежид элсэн орсныхоо дараа дунд сургуульд сурч байхдаа тийм ч сайн тоочин байгаагүй түүний хувьд тун хэцүү даваа болох математиктай "байлдаж" ялан дийлэх зорилго тавиад зорьсондоо хүрч чаджээ. Энэ эмэгтэй (би л лав түүнийг эмээ гэж дуудаж чадахгүй нь ээ) насандаа баймгүй эрүүл чийрэг биетэй, саруул ой ухаантай, одоо болтол машинаа жолооддог гэнэ. "Гурван жил тутамд нэг удаа эмчид үзүүлэхэд надад ямар нэг эм өгдөггүй харин ч баяр хүргэдэг" гэж ярьжээ. 65 наснаасаа хойш өдөр бүр усанд сэлдэг, байнгын идэвхтэй ажил амьдрал түүнийг урт удаан эрүүл амьдрахад нь тусалдаг гэж тэр үздэг юм байна. Сургуулиа төгсөөд аль нэг музейд ажиллах төлөвлөгөөтэй гэнэ.

Ирэх тавдугаар сард сургуулиа төгсгөх 94 настай оюутан маань урлагийн түүхийн нэг хичээлээ дуусгаад (хаалгаад) гарч явна.

Гайхалтай гэхээс юу гэхэв дээ. Өтөлсөн болохоос үхсэн биш гэж үүнийг л хэлэх байх даа. Энэ "мөнхийн" залуу америкчууд ная хүрч дурлал хайрандаа жаргаад, ер хүрч сургуульд суралцаж бараг зуун настай ажил хийгээд үхэх ч завгүй явцгаах юм даа.

Кинонууд Гарах цагууд Кино төатр
1. AZ ойрхон 18:10 | 22:20 Hollywood кино өдрүүд 12:20 | 15:00 Өргөө
2. Помогите Нам! 12:00 | 14:20 | 17:00 | 19:30 | 22:00 Өргөө
3. Лууг хэрхэн сургах вэ? 10:40 | 12:40 | 14:40 | 16:40 | 18:40 | 20:40
Өргөө
4. Алиса Гайхамшгийн оронд 11:20 | 13:30 | 15:40 | 17:50 | 20:00 | 22:10 Өргөө

i & u

Би хүн бүрийг таньдгүй... Харин хүмүүс намайг таньдаг... Заримд нь би таалагдах албагүй... Би өөртөө л таалагддаг... Шүүмжлэхийг би сонсож чадна... Харин доромжлолыг би сонсож чадахгүй... Чи намайг мэддэг байж магадгүй... Үнэндээ чи юу ч мэдэхгүй... Гунигаа нууж би инээдэггүй... Гутрандаа согтож шаналдаггүй... Уйлахдаа ухаарч би харамсдаг... Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй... Уурладаг гэвч уучлал гуйхгүй... Уйлдаг гэвч нулимсаа үзүүлэхгүй... Ялдаг гэвч хамраа сөхдөггүй... Ялагддаг гэвч бууж өгөхгүй... jaa ene ugiig barag tsum medne baihaaa gehdee l goy ug shoo kkk........ jaaatgeed huuhduuddeee handaj helehed hijeeleee davtaarai

Sunday, April 25, 2010

jaaa sain baitsgaanuu
ta buhend minii biy mendjiljiineee yunii umnu 1n zuiliig duulgahad unuudur bol sarmagjin jiltei shouchin gahai udur tiimees angiaraa niilj toglohod nen tohiromjtoi shoo jaa tiimees sain toglood gertei hariarai

delhiin top 15 brenduud

1. Coca-Cola (АНУ)

2. IBM (АНУ)

IBM бол дэлхийн хамгийн том технологийн компани юм.

3. Microsoft (АНУ)
Google, Apple зэрэг хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг арга хэмжээ авч Bing хайлтын системийг ажиллуулж эхлээд байгаа билээ.

4. General Electric (АНУ)

5. Nokia (Финлянд)

Бат бөх чанар, энгийн хялбар функцээрээ зах зээлийн ихээхэн хэсгийг эзэлсэн юм.

6. McDonald's (АНУ)
Таргалуулах үйлчилгээтэй гэсэн шүүмж хүртсэн хэдий ч үнэ хямд, мөн эрүүл хоолны сонголтыг меньюдээ нэмсэнээр эргэн зах зээлд байр сууриа эзэлж эхлээд байна.

7. Google (АНУ)

8. Toyota (Япон)

9. Intel (АНУ)

10. Disney (АНУ)

11. Hewlett-Packard (АНУ)
НР компани бусад технологийн компаниудыг бодвол хямралыг хамгийн амжилттайгаар туулсан компани юм.

12. Mercedes-Benz (Герман)

13. Gillette (АНУ)

14. Cisco (АНУ)

15. BMW (Герман)

Saturday, April 24, 2010

ma angiinhnii zurag


unuudur bi angiinhniihee zuragiig tavijiinee taalan soyrhnuu kkk

Thursday, April 22, 2010

kembrijiin hutulburuur.....

Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх анхны
төрийн өмчит сургууль нээлтээ хийлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэх төрийн өмчийн анхны сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Үйл ажиллагааг нээж байгаа энэхүү сургууль нь Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн анхны лаборатори сургууль болж байна.
Энэ сургууль нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургууль байна. Мөн түүнчлэн энэхүү сургууль нь дараагийн ээлжинд байгуулах Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн сургуульд ажиллах багш, удирдах ажилтнуудыг бэлтгэдэг багшийн сургалтын төв байна. Ийм тусгай зорилго бүхий лабаротори сургуулийг байгуулж байгаагийн тухайд олон хүүхдийг энэ сургуульд хамруулах зорилтыг тавиагүй бөгөөд энэ оны 9 сарын 1-нээс хөтөлбөр, элсэлтийн шаардлагыг хангаж байгаа 15-16 насны 1 ангидаа 20 хүүхэд бүхий 2 бүлгийн 40 хүүхэдтэйгээр энэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэх Төрийн өмчийн анхны сургууль нь 2010 оны 9 дүгээр сарын 1-нээс сургалтын үндсэн үйл ажилагаагаа эхлүүлэх бөгөөд энэ 3 дугаар 25-ны өдрөөс эхлэн тус сургуульд ажиллах монгол багш нарын Англи хэлний сургалтыг эхлүүлж байна. Энэ 4 дүгээр сараас тус сургуулийн сурагчдын Англи хэлний сургалтыг эхлүүлнэ.
Улмаар ойрын жилүүдэд Улаабаатар хотод нийт 3, дунд хугацаанд Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймагт нийт 9, цаашдаа улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийг оролцуулсан 30 лаборатори сургуулийг байгуулахаар төлөвлөж байна.
Энэ нээлтийн үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн сургалтын хөтөлбөртэй хослуулан шинэчлэн боловсронгуй болгох, манай ард түмний хүүхдүүд Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөртэй сургуульд элсэн суралцаж, олон улсын түвшний ерөнхий боловсрол эзэмших адил тэгш боломжийг өргөжүүлэх, монгол хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд дэлхийд нэр хүндтэй Кембриж, Харвард, Оксфорд гэх мэтийн өндөр зэрэглэлийн их дээд сургуулиудад шууд элсэн орох, улмаар дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүний нөөцийн чадавхийг өргөжүүлэх зорилтыг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлснийг илтгэсэн нээлт болж байна.
Энэхүү зорилт нь өргөн хүрээний асуудлуудыг хамарсан, багагүй цаг хугацаа шаардсан, суурь бодлогын шинэчлэлийн ажил бөгөөд энэ хавраас эхлэн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан боловсронгуй болгон шинэчлэх ажлыг ажлыг эхлүүлнэ.

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэх төрийн өмчийн анхны сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар тус сургуульд ажиллах багш нарт баяр хүргэж, ажлын амжилт хYслээ.















hair bolon haritsaagaa dotorhoiloh ni

Танд найз хөвгүүнтэйгээ, эсвэл найд охинтойгоо хамт авахуулсан зураг бий юу? Тэгвэл тэрхүү зураг та хоёрын харилцааг тодорхойлж өгж чадах гэнэ.

Тэгхээр одоо зурагнуудаа гаргаад ир. Хамтдаа тодорхойльё.

Та хоёрын хооронд зай байна уу?

Мэдээж та хоёр бие биедээ ойр байх тусам харилцаа тань халуухан гэсэн үг. Гэхдээ бага зэргийн зай завсар та хоёрыг сална гэж хэлж чадахгүй. Харин та хоёр бага зэрэг бие даасан байхыг хүсдэг байж магадгүй.

tand herev enehuu medeelel ymar negen baidlaar nuluulsun bol comment uldeegeerei jaa

Та хоёр нэг зүгрүү харсан байна уу?

Хэрвээ тийм бол та хоёр хоорондоо байнга холбоотой байдаг гэсэн үг. Хэрвээ нэг нь өөр тийш харсан байвал та хоёрын хооронд нилээд хэмжээний асуудал үүсэж байсан, эсвэл та хоёр угаас 2 өөр зүгрүү алхаж байгаа.

Хэн нэг нь өөр зүгрүү налсан байна уу?

Энэ нь үнэхээр муу шүү. Гэхдээ гэнэт авахуулсан зурганд энэ дүрэм үйлчлэхгүй л дээ.
Камерлуу биш, харин хоёул бие биеруугээ харсан байвал та хоёр үнэхээр бие биедээ сайн гэдгийг илтгэнэ.

Инээмсэглэл хэр зэрэг байна вэ?

Мэдээж ярзайтлаа инээмсэглэх нь хачин инээдэд тооцогддог байж магадгүй. Гэхдээ хайртуудын харилцааны хувьд энэ нь хачин зүйл биш юм. Инээмсэглэл их байх тусам л сайн.

Гарууд нь хаана байна?

Гарууд тань бие биенийхээ бие дээр байна уу? Тэгвэл та хоёр маш сэтгэл хөдлөлтэй, үлгэр жишээ хосууд.

Гар бага зэрэг бие биенийхээ биенд ойр байрласан - Та хоёр сэтгэл хөдлөл багатай, олны нүдэнд халуухан биш ч хоёулахнаа үед халуухан байж чаддаг.

Бие биендээрээ гараараа тулсан байвал - Та хоёр хартай, харамч хосууд.

Бие биеийнхээ халаасанд гараа хийсэн байвал - Та хоёрт нилээд нууц байдаг бололтой.

busy



pizza

enehuu medeelliig pizzand durtai 1nd zoriullaa.
Та тэндээс л жинхэнэ пиццаны амтыг мэдэрч чадна. Олон төрлийн пицца байдаг ч надад 4 seasons нь үнэхээр таалагдсан. Та 4 төрлийн пиццаны амтыг мэдрэх боломжтой. Үнийн хувьд бусад газруудтай яг адил. Яахав пиццаны хэмжээ нь бусад газруудтай харьцуулбал бага зэрэг жижиг юм шиг санагдсан л даа. Гэхдээ ходоодоо дүүргэх гэж хоол иддэг цаг өнгөрсөн биз дээ.
Амтын хувьд маш өвөрмөц, хамгийн гол нь пиццаны гурил нь маш зөөлөн. Ихэнх газруудын пиццаны гурил нь хатуу, түлэгдсэн, хэрчихэд маш төвөгтэй байдаг шүү дээ.
Дэлгүүр хэсээд явж байхдаа нэг ороод үзээрэй. Танд таалагдах байх шүү.

Wednesday, April 21, 2010

JAA SN BAITSGAANA UU TA BUHEND 1N ZUILIIG DUULGAHAD COMMENT ULDEEHED GOOGLE ACCOUNT SHARDLAGATAI YM SHIG BN TIIMEES GOOGLE ACCOUNT GJ OROOD HAYGTAI BOLOOD COMMENT ULDEEGEEREI MUN SANAL HUSELT BVAL BOY_199372 LU SANAL HUSELTE ILGEEGEEREI JAAA
ja unuudur 04.21 bilee tegeed ta buhend helehed biologoo sain beldeerei shalgalttaishdee kuukduudee nomoo ter chigeer ni shalganashdee 11iinhaan yu ch gesen daraa daraachiin newseeree ta buhend sonirholtoi goy goy news tavinaa ok!

Tuesday, April 20, 2010

sain baitsgaanuu bi ta buhend yunii umnu mendchiljiinaa .Bas yunii umnu huuhduudee hicheel nomdoo shamdaarai ! Tegehgui bol bolohgui shu!!!Bas tegeed hicheelee unshaarai !! Yu ch gesen ta buhnii hicheel nomond undruus undur amjilt husey! minii biy ta buhend hicheeltei holbootoi sonin sodon goy goy 89 89 olon olon medee medeelel olj bichihee heljiinee Za manai blogt tavtai moril