Search This Blog

math is my favourite subject

math is my favourite subject

Wednesday, April 28, 2010

1.Lego
Хүүхдийн Лэго хэмээх алдартай тоглоомыг MP3 тоглуулагч болгон хувиргасан байна. Үүнд хэсэг бүр нь MP3 тоглуулагчийн товчлуур нь болжээ. Хэмжээ нь жинхэнэ Лэго тоглоомноос бага зэрэг том юм байна.

hi all

2. Rubik’s Cube (Рубикын Куб)
Hee Yong ы зохиосон энэ MP3 тоглуулагчийг ажиллуулахын тулд та заавал тоглоомыг бүрэн дуусгасан байх ёстой. Мөн унтраахын тулд бас тоглоомыг бүрэн дуусгах хэрэгтэй. Ганц хөгжим сонсох гэж нилээд юм болох байгаа биз?

3. Cassette (Хуурцаг)
Энэ загвар бол хууцны хөгжим сонсох хэрэгсэлийг шинэ үеийн байдлаар хэрэглэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.


4. Суултуур
Toto Japan хэмээх компани автомат халаагч, угаагчтай электрон суултуурыг хийдэг бол тухайн суултуурдаа шинээр MP3 тоглуулагчийг нэмсэн байна. MP3 тоглуулагч нь тохиолдлын тоглуулагчтай, дахин тоглуулагчтай зэрэг хэрэглэх олон сонирхолтой функцтэй гэнэ.


5. Гүйлтийн гутал буюу кээт
MP3 тоглуулагчийг гүйлтийн гутланд суурилуулсан бөгөөд “Code M” гэж нэрлэжээ. Мэдээж гуталнаас чих хүртэл урт чихэвчтэй байна гэдэг байж боломгүй хэрэг. Тиймээс MP3 тоглуулагчиндаа Wireless суулгаснаар чихэвчиндээ шууд хөгжим хүлээн авах боломжтой болжээ. Гэхдээ та дуугаа солихын тулд заавал гуталныхаа үзүүрт хүрэх хэрэгтэй болно.


6. MP3 Загалмай
4 GB н багтаамжтай, загалмай хэлбэртэй MP3 тоглуулагч нь үнэхээр загвар сайтай болжээ.


7. Colorsonic
Colorsonic тоглуулагч нь тухайн гарч буй дууны хэмнэл, жанраар өнгөө өөрчилдөг. Мөн хэрэглэгчийн өөрийн тохируулгаар өнгөө өөрчилөх боломжтойгоос гадна таны өөрийн сэтгэл санааны байдлаар бас өнгө нь өөрөө өөрчилөгддөг гэнэ.


8. Icool үнэртэй тоглуулагч
Эдгээр тоглуулагчид нь шоколад, сарнай, лемон, гүзээлзгэнэ зэргээр үнэртдэг аж. Гайхалтай байгаа биз?


9. Дурлалт хосууд
Таны хайртай хүн та 2 өөр өөр дуу сонсдог ч нэг тоглуулагчтай байх боломжтой. 2 тусдаа аваад явсан ч болно. Түүнчлэн эдгээр зүрхийг нийлүүлээд сонссон ч нэг ижил эсвэл 2 талдаа 2 өөр дуу ч сонсох боломжтой юм байна. Хосууд бие биедээ бэлэглэвэл гайхалтай бэлэг болохоор байгаа биз?


No comments:

Post a Comment